Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ

С.Гандэлгэр
2021/05/29

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын дэд дарга Г.Мөнхсайхан, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар өнөөдөр дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ.

Баянгол дүүргийн хэмжээнд өөрийн биеэр хэлмэгдсэн 5 иргэн, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нийт 166 иргэний бүртгэл судалгаа бий.

Дүүргийн ИТХ-аас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалийг уламжилж, 10 иргэний ар гэрт 1-40 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулсан юм.

b2-11 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ b3-10-1024x668 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ b4-4-1024x683 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ b6-2-1024x683 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ b7-2-1024x683 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ b8-2-1024x683 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн хүндлэл үзүүллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна