У.Хүрэлсүх: Шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг төрийг жинхэнэ утгаар нь байгуулна

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 04 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Тэрбээр "Манай Улсын эрхэм хүндэт ард иргэдээ, миний Монголын элэг нэгт ахан дүүсээ, УИХ, ЗГ-ын эрхэм гишүүд ээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө.

Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат, туурга тусгаар улсынхаа төрийн тэргүүний өндөр сэнтийг түшиж, үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэх ээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа. Эгэл жирийн жолоочын гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд сонгогч түмэн гүн талархал илэрхийлэн мэхийн ёсольё.

Миний бие энэхүү их итгэл найдварыг ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээж зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиа даалгавар, үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.  

Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага зөвхөн хууль дээдэлдэг хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль, шүүхийг байгууллагын тогтолцоог бий болгох нь нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм."



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.89
    8 цагийн өмнө

    тиймээ хуулийг ойлгодог биелүүлдэг механизм руу орохгүй бол анарнизм болж гүйцлээ бусад онуудыг хар даа хуулийг үнэхээр биелүүлдэг

    Хариулах
  • 66.181.161.50
    20 цагийн өмнө

    Eq

    Хариулах
  • 37.170.105.18
    Өчигдөр

    Тойрсон луйварчдаа зайлуул

    Хариулах