Сүүлийн хоногт 2362 тохиолдол бүртгэгдэж 12 хүн нас баржээ

6 цаг 10 минутын өмнө

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,748 шинжилгээ хийх явцад 2,362 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна. 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар авлаа.

Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,227 нь Улаанбаатар хотод
  • 1,134 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1,172 хүн эдгэрлээ. Нийт эдгэрэлтийн тоо 68,751.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна