ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1439 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа


Сүүлийн 24 цагт 1,439 хүнд Ковид19 халдвар илэрчээ. Бүргэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 855, орон  нутагт 584 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Сүүлийн хоногт 0-80 насны дөрвөн хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 707-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагт 3347 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 118,219 хүрчээ. 

                                                                                                                                                                                      Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.86
    2021/07/15

    Энэ мэдээлэлд сэтгэл тайвшрах ямарч үндэслэл байхгүй шүү ард түмээн.Хоногт шинжилгээ хийж буй хүний нийт тоо хэмжээг маш их цөөлсөн байгаа.Цөөн хүн шинжлэхээр цөөхөн л тохиолдол илэрнэ шүү дээ.Цөөн тохиолдлоос цөөн үхэл гарна тийм үү.Сүүлийн үед ер нь шинжилгээ авахаас татгалзаад байдгийн учир тэр.Энд хүнээ биш,эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хаацайлсан арга ядсан арцаагүй ,муухай заль хэрэглэж олон түмнийг гаргуунд нь хөсөр хаяж байгаагийн бодит дүр зураг тийм л боллоо.Ухаарцгаа.амь амиа бодоорой гэдэг л болоод байна шүү.Түмэн олон минь.

    Хариулах