УОК: Улсын хэмжээнд нийт 11848 иргэн тусгаарлалтад байна


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 11,848 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5,425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5,781 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3,431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна