Талибанчуудын мөрддөг хуульд хулгай хийсэн хүний гарыг тайрах шийтгэл оноодог

14 цаг 46 минутын өмнө

Талибанчууд Афганистаны хяналтыг гартаа авсны дараа хийсэн хамгийн анхны хэвлэлийн бага хуралдаа эмэгтэйчүүдийн эрхийг “Исламын хуулийн хүрээнд” хүндэтгэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр энэ нь ямар утгатай болох нь тодорхойгүй байна.Нобелийн энх тайвны шагналын эзэн Малала Юсуфзайг охидын боловсрол эзэмших эрхийн төлөө компанит ажил явуулсных нь төлөө Талибанчууд буудаж гэмтээсэн билээ.

Талибанчуудын мөрддөг шариатын хууль гэж юу вэ?

Шариа бол исламын хуулийн систем юм.  Энэхүү хууль нь исламын ариун судар болох Коран болон Сунна, Хади буюу эш үзүүлэгч Мухаммадын бичвэрээс гаралтай. 

Шариатыг үгчилбэл “Усанд хүрэх ариун зам” гэсэн утгатай. Үүнд заасан дүрэм журмууд нь муслим шашинтнуудыг залбирал үйлдэх, мацаг барих, ядууст хандив өргөх зэрэг амьдралдаа баримтлах ёстой хийх шаардлагатай зан үйлийг нь зааж өгдөг. Мөн тэднийг бурхны хүслийн дагуу, түүний удирдлага дор “зөв” амьдрахад тусалдаг.

Шариатын хуулинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг даруухан хувцаслах ёстой хэмээн заасан байдаг.Зарим орнууд энэ заалтыг хэрхэн тайлбарлах нь ялгаатай байдаг.

Шариа хууль нь муслимчуудыг амьдралын өдөр бүрээ хэрхэн өнгөрөөхийг зааж өгдөг. Жишээлбэл, Муслимчуудтай хамт ажилладаг хүн нь ажлынхаа дараа хэсэг бааранд сууж пиво уух санал тавьлаа гэж бодоход тэд энэ урилгад ямар хариу өгөх хэрэгтэй талаараа шашныхаа номлогчоос зөвлөгөө авч шашныхаа үзэлд нийцүүлдэг. Мөн өдөр тутмынхаа амьдралыг бусад талбарт буюу бизнес, санхүү, гэр бүл зэрэг бүх зүйлд шашныхаа номлогчоос чиглүүлэг авдаг. 

Шариатын хуулиар гэмт хэргийг хоёр төрөлд хувааж үздэг. “Хадд” гэмт хэрэг энэ нь маш ноцтой гэмт хэрэг ба шууд шийтгэл хүлээнэ. “Тазир” гэмт хэрэг нь шүүлтээр орж байж шийтгэл нь тогтоогддог. 

"Хадд" гэмт хэрэгт гэр бүлээс гадуурх харилцаа, хулгай зэрэг орох бөгөөд ялтны гарыг нь тайрах шийтгэл оногдуулдаг.

Индонез эмэгтэй найз залуутайгаа баригдсаны дараа олны өмнө саваагаар цохиулан шийтгүүлж байна

Энэ хуулийг хэн тогтоодог вэ?

Аливаа хуулийн тогтолцооны адил шариатын хуулийг тогтооход ч мөн адил ээдрээтэй байдаг бөгөөд энэ тал дээр мэргэшсэн хүмүүс гол ажлыг хариуцдаг. Исламын шүүгчид дүрэм журмыг хэрхэн тогтоох талаар удирдамж гаргадаг. Албан ёсоор хүчин төгөлдөр болсон хуулийг ”Фатва” хэмээн нэрлэдэг.

Л.Дэлгэрмаа



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.187
    5 цагийн өмнө

    Барадар ноёныг 1 сар монголд ажиллуулья

    Хариулах
  • 81.223.16.46
    5 цагийн өмнө

    Их хуралын гишүүд бүгд гараа тайруулах нь

    Хариулах
  • 66.181.184.136
    7 цагийн өмнө

    Маш зөв хуультай юм бна Монголд энэ хуулиаар бол улаан баатараар дүүрэн гаргүй гарууд байгаа даа

    Хариулах
  • 122.201.21.8
    8 цагийн өмнө

    ene huuli unuugiin mongold heregjvel mongolchuudiin tal ni muhar gartai boloh ni kkkk turiin albaniihan bugd tasduulna

    Хариулах
  • 150.129.142.40
    9 цагийн өмнө

    Ямар чухал хууль юм бэ? Манай 76 гишүүд бүгд гаргүй байх нь гээд сэтгэлдээ дүрслээд үзээч дээ?! Ёстой өвөрмөц, чамин харагдана даа, дэлхий ертөнцөд. Мөн гоё оо?!

    Хариулах