Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө

2020 оны 09 сарын 21

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 13 тусгай нислэг үйлдэж, 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 19-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр Истанбулаас 253 иргэн эх орондоо ирээд байна.

Харин өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх буудлаас 10.40 цагт хөөрч, 19.00 цагт Улаанбаатарт газардана. Тус онгоцоор нийт 260 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Харин,

  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ авч ирнэ. 
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.