Хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж худалддаг 1 бүлгийн 8 иргэнийг баривчилжээ

Х.Есү
45 минутын өмнө

Европын холбооны улсаас мансууруулах бодис оруулж ирдэг этгээдүүдийг баривчиллаа. 

Тодруулбал энэ оны есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Европын холбооны гишүүн улсуудаас мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулдаг  1 бүлгийн 8 иргэнийг дайчлан баривчилжээ. Энэ үеэр 300 орчим хүн нэг улаа хэрэглэх синтетик төрлийн бодисыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Цагдаагийн байгууллага гадаад улсаас хууль бусаар нийлүүлэгдэж буй синтетик төрлийн мансууруулах бодисын хууль бус хэрэглээг таслан зогсоох чиглэлээр үе шаттай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна. 

Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг хар тамхитай тэмцэх албаны 1116 тусгай дугаарт мэдэгдээрэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна