Д.Цогтбаатар: Туурга тусгаар улсын ардчилсан парламентыг улам хүчгүй болгох нь хэний сонирхол вэ

Т.Отгонсувд
42 минутын өмнө

Улс төрийн намууд болоод нам доторх бүлэглэлүүд акц өрнүүлж УИХ-ын чуулган, байнгын хороодын ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа билээ. 

Улмаар иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүдийг хуралдаа сууж, ажлаа хийхийг шаардан жагссан билээ. 

Зарим УИХ-ын гишүүд УИХ-ыг тараавал тараая, гарын үсгээ цуглуулъя хэмээн мэдэгдээд буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг асуудалд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "УИХ-ыг тараамаар байна, УИХ тармаар байна гээд байгаа гишүүд мэр сэр энд тэнд хүний өөрийнгүй байх шиг...

Тулга тусгаар улсын АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ-ыг улам хүчгүй болгох нь хэний сонирхол хаанаас орж ирж байна. Тусгаар тогтнол, аюулгүй байдал хамаагүй юу.

Ажил хиймээргүй байгаа, хувьдаа цээж баян, иргэдийн амьдрал хамаагүй, сошиал од болох хоббитой хүмүүс нь зүгээр өргөдлөө өгөөд гишүүнээсээ чөлөөлөгдөөд явчих.

Монгол Улсад та нарын хугацааг дахиж сунгаж сонгууль хийх ч мөнгө байхгүй. Тэгээд ч эрхэлдэг, цаг нөхцөөдөг газар чинь энэ биш. Хариуцлагатай бай ажлаа хий. 

Засгийн газраа шах шаард. Болохгүй бол огцруул. УИХ өөр юу хийх вэ, өөрсдөө засгийн ажлыг хийх нь үү.  Гишүүд нь гишүүн шиг, дарга нь дарга шиг зарчимтай зорилготой баймаар байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна