Зөв мэдээ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хогоо ангилж хаях боломжтой боллоо


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Олон улсын стандартын дагуу хог ангилдаг нийт 120 литрийн багтаамжтай, 400 ширхэг хогийн савыг бэлдэж байршууллаа. Ингэснээр хогийг ангилан ялгалт хийхгүй, нэгдмэл байдлаар хаяхаа больж, үйлчлүүлэгчдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа байна. 

Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн ачаалал ихтэй, хүн ихээр цуглардаг зуны улиралд зөвхөн нэг өдөрт л гэхэд 12-15 мянга хүн ирж үйлчлүүлдэг аж. Энэ хугацаанд нийт 176 тонн хог хаягдал гарч, ямар ч боловсруулалтгүйгээр хаягддаг байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хамгийн ихээр төвлөрдөг хог гэвэл хуванцар буюу бүх төрлийн ундааны сав, лааз, гялгар уут гэх мэт байгальд задрах явц нь хамгийн удаан биетүүд байдаг.

Өөрөөр хэлбэл, талбайгаас гарч байгаа хог хаягдлын 60 хувь нь хуванцар, 25 хувь бусад хог хаягдал байна. Үүнийг харвал 75 хувь нь дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм. 

Ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ахуйн хог хаягдлыг ангилан хаях хогийн савтай болж, эрүүл ногоон орчинг бүрдүүлэх боломжтой болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна