Орос 3 сургуулийн сурагчид мансуурсан уу?

2020 оны 10 сарын 16

“Орос 3 сургуульд 40өөд хүүхэд хар тамхи, алкоголь хэрэглэсэн скандал гарсан. Эцэг эх нь хөөлгөхгүй гэж байгаа аж” гэх мэдээлэл энэ сарын 16нд цахим хуудаснаа нилээдгүй шуугиан тарьсан. Тухайн мэдээллийг тавьсан иргэн Т. Дүүрэн тус мэдээллийг тарсны дараа удалгүй залруулга хийж, ташаа мэдээлэл байсан хэмээн жиргэсэн байна. 

Уг мэдээллийн дагуу Орос 3-р сургуулийн холбогдох ажилтнаас бид тодруулга авах гэсэн боловч, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Харин ЦЕГ-с тодруулахад  “Твитерт иргэний бичсэн мэдээллийг холбогдох  албаны хүмүүст мэдээлсэн. Шалгаж байгаа байх. Одоогоор үндэслэлтэй мэдээлэл мөн эсэх талаар хариу ирээгүй байна” гэлээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.