Ирэх сард Ерөнхий сайдын нэрэмжит "Үндэсний бөхийн барилдаан" болно

2020 оны 10 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны цомын төлөөх тэмцээн урьдчилсан байдлаар арванхоёр дугаар сарын 5-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. 

Тус барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт боллоо. 

Өнөөдрийн хурлаар барилдааны зохион байгуулалт, нээлт болон хаалтын үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Уг тэмцээнийг Спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.