ЭМЯ: Монгол Улсад батлагдсан тохиолдол 21 нэмэгдэж, 455 боллоо

2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан. Манай улсын хувьд нийт коронавирусээр батлагдсан тохиолдол 455 боллоо. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулбал 21 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.

Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ингэж өвчлөл бүртгэгдэж байгаа энэ үед иргэд сонор сэрэмжтэй, эв нэмэгдэлтэй байх шаардлагатай байна.

Нэгэнт кластер тохиолдол бүртгэгдэж байгаа тохиолдолд бид бүхэн бүгдээрээ коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна. ЗӨСҮТ-ийн баг нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийж байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн.

Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 боллоо" хэмээв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.