Украин ОХУ-ын шатахуун түгээх станцуудын агуулахад цохилт өгсөн талаар олон улс мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол руу нийлүүлдэг шатахуун хязгаарлагдаж, үнэ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа юм.
Бид АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас шатахууны талаар тодрууллаа. Тэрбээр, “Бид хамгийн хямдаар бензин түлшээ хэрэглээд явж байна. ОХУ-тай тасралтгүй ярилцаж байна. Эргэн тойрны нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ бид Г.Дамдинням
Өнгөрсөн 36 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын хөтөлбөрт 3-6 сарын хугацаанд нөөцөө хадгалж чаддаг болно гэсэн зорилт үргэлж тавигдаж байсан ч хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Өнгөрсөн онд манай Засгийн газраас тусгайлсан хууль өргөн барьж, энэ онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож сав ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Шатахуунаа Казахстан, БНХАУ-аас аваач гэсэн иргэдийн шүүмжлэл маш их ирдэг. Бид энэ асуудлыг төр засгийн түвшинд байнга тавьдаг. Энэ хоёр улс чинь мөн адил дотооддоо хомсдолтой байгаа шүү дээ. Бид бүх боломжит хувилбараар ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна