Ерөнхийлөгч Х.Баттулга вакцин авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг Германы Ерөнхийлөгчөөс хүслээ

2020 оны 11 сарын 20

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, "Иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг" захидалдаа онцлов.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.
 

Сэтгэгдэл (17)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 22
202.9.46.234
irgen

хаа сайгүй гуйлга гуйхаа болиоч ээ Нэр нүүр гэж алга уу ? Нэр хугархаар яс хугар гэж мэдэх үү?

2020 оны 11 сарын 22
77.7.49.34
ZOCHIN

MONGOLIIN GUILAGCHIN X.BATTULGA NAAD BAKZINAA MONGOL YXER EMCH NAR XIIJ CHADDAGGYI YUM UU MONGOLCHUUD ERON YU XIIJ CHADDAG YUM BOL CAIN XIIDEG YUM GEBEL CAIXAN XULGAI XIINE YXTLEE ARXI UUNA XYNIIG CAIXAN TAMALJ ALNA

2020 оны 11 сарын 22
202.126.89.23
Zochin

Zuvlux ni lu. Bold bolson biz dee

2020 оны 11 сарын 21
202.9.46.241
Зочин

Танд маш их баярлалаа. Хүнд хэцүү цаг мөч бүхэнд сэтгэлтэй, мэдрэмжтэй байж ард түмнийхээ төлөө ажилладагт тань маш их талархаж байна. Амжилт хүсье! Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй.

2020 оны 11 сарын 21
192.82.74.158
Halh hvn

Ene hvvr Germanaas belgend avaad end avchiraad undur vneer zarj medne shvv !!!

2020 оны 11 сарын 21
202.126.89.196
Эмээ

Бидний өмнөөс гуйлага гуйж саймсараад яахавдээ 17 чингэлэг спиртээр архи хийж монголчуудыг архины хамааралтай болгож олсон орлогоо буян болгоод хандивлачих

2020 оны 11 сарын 21
64.119.20.57
Зочин

тусламж өгөх гээд байгаа Канадаас асуувал ямар вэ. Гадаад харилцааны яам нэг юм бодох байгаа

2020 оны 11 сарын 20
202.9.47.30
зочин

Оросуудын вакцин амжилттай байгаа шүү дээ... энэ талаар судалж байна уу

2020 оны 11 сарын 20
80.215.226.93
Зз

Өөрөөсөө гаргахад яанаа ичэж амьдар

2020 оны 11 сарын 20
192.82.70.187
HI

ATAR URGUU TALKHAA 5008 MAXIMPEX HIAMAA 5000 TUGRUG BOLGOHYG ZHENKO GANTSKHAN MINUTYN DOTOR SHIIDEJ CHADNA. UR DUB SHUUD HARAGDANA. IIM PR HIIH HEREGTEI

2020 оны 11 сарын 20
89.27.154.45
Zochin

Germanii vaccine hereggui e. Hadgalaj teeverlh nohzol ni mash hetsuu. Togtvorgui RNA Vaccone. Ene yu gesen ug be gebel -80 Gradus-d hun holdooj baigaad hundee shuud hiihgui bol uilchilgee 0 ! Germanuud oorsdoo ch uchiraa oldohgui. -80 Gradus holdoodog horgogchtei tobuud bariya geed yah uchihraa olohgui bna. -80 Gradus hun holdoogch horgogch mash unetei. Tegeheer hereggui.

2020 оны 11 сарын 20
89.27.154.45
Zochin

Germanii vaccine hereggui e. Hadgalaj teeverlh nohzol ni mash hetsuu. Togtvorgui RNA Vaccone. Ene yu gesen ug be gebel -80 Gradus-d hun holdooj baigaad hundee shuud hiihgui bol uilchilgee 0 ! Germanuud oorsdoo ch uchiraa oldohgui. -80 Gradus holdoodog horgogchtei tobuud bariya geed yah uchihraa olohgui bna. -80 Gradus hun holdoogch horgogch mash unetei. Tegeheer hereggui.

2020 оны 11 сарын 20
150.129.143.245
d

bid nariin toloo biz dee. zarim neg n zugeer l umiig yagaad ingej guivuuldgiin bee\n

2020 оны 11 сарын 20
192.82.71.211
Irgen

Nogoo 50sau am dollor ni yu bolsiim dandaa or tavidgaa gaviua gej boddog uimuu esvel horongo tatval shagnal avdag uimuu origin marafon l uavaad baih uim\n\n

2020 оны 11 сарын 20
43.242.242.18
лл

энэ өвчний хажуугаар Батулгын сонгуулийн шоу болиоч чи иргэдийн дунд байгаа ч яг одон гардуулдаг шиг ээ

Зочин(202.126.89.196)
2020 оны 11 сарын 21

Боловсрол дорой хүн гэж ийм л байх

2020 оны 11 сарын 20
202.9.46.177
Зочин

Дандаа л энд тэндээс юм гуйж явах юм? Яачихсан юм бэ? Ард түмэн нь ядуу ххол хүнс гуйгаастай, сайд дарга нар нь гаднаас мөнгө зээл гуйгаастай, Монгол улс ядуу орон болжээ.