Сүүлийн 24 цагт 2076 тохиолдол илэрч, 16 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд 2076 тохиодол шинээр бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1113, орон нутагт 963 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334,865 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд халдварын улмаас 16 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1440 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,255
  • Хүндэвтэр- 6,804
  • Хүнд – 2,206
  • Маш хүнд – 363 хүн байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна