Ц.Сарантуяаг соёлын элчээр томиллоо

11 цаг 30 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Ц.Сарантуяа нь 2010 оноос эхлэн 11 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн гадаад харилцааг хөгжүүлэн, үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийллээ 

Эх сурвалж: ГХЯ 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна