"Орбита" нүдний эмнэлгээс болж хохирсон иргэн Б: Энэ эмнэлгээс болж АЖИЛГҮЙ болж, ДОРОМЖЛОЛ, ДАРАМТ амсаж явна. Эрүүл мэндийн сайд аа, АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ


Орон нутагт ажиллаж амьдардаг тэрбээр одоо 38 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Нэг нүдний хараагаа алдсан Б нь нөгөө нүднээс нь нулимс гоожиж эхлэх үед яаралтай арга хэмжээ авч 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Орбита эмнэлэгт ирж үзүүлжээ.

Улмаар тус эмнэлгээс хагалгаанд орох хэрэгтэйг хэлж, маргааш нь буюу 1 сарын 7-нд хагалгаанд орсон байна.

Гэвч нүд бүрэлзэх, зовхи нь унжих, нулмис их хэмжээгээр гарах зэрэг сөрөг үр дагаварууд гарч эхэлснээр дахин тус эмнэлэгт хандаж хоёр ч удаагийн мэс ажилбар хийлгэсэн аж.

Харамсалтай нь үр дүн гарахгүй, эрүүл мэнд нь улам муудсаар байсан тул өнгөрөгч долдугаар сард Орбита эмнэлэгт дахин ханджээ.

Гэтэл Орбита эмнэлгийн захирал С.Удвал нарын хүмүүс хохирлыг нь барагдуулахгүйгээр үл барам дарамталж, доромжилж байгаа талаар иргэн Б ярьж байна.

Иргэн Б-ийн хувьд Орбита эмнэлгийн үүдэнд хоёр сар орчим суулт зарлаж, Эрүүл мэндийн сайдад хандсан ч тодорхой үр дүн гараагүй тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж буй юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна