“Кибер тусгаар тогтнол” форум боллоо

Zuv.mn
2023/10/26

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран зохион байгуулсан “Кибер тусгаар тогтнол” форум өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

Форумд кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын 170 гаруй төлөөлөгч оролцож, илтгэл хэлэлцүүлэн, санал бодлоо уралдууллаа.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд кибер аюулгүй байдлаа баталгаажуулах, аюулгүй байдлаа хангах үндэсний тогтолцоо бий болгох чиглэлд эрчимтэй ажиллаж ирсэн бөгөөд ирэх жилээс илүү өргөн хүрээнд, иргэдэд хүрч ажиллах боломж бүрдээд байгааг салбарын сайд Н.Учрал форумын нээлтийн илтгэлдээ онцолсон. Кибер аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал, тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд хамтын ажиллагааны энэхүү механизмыг бий болгохын ач холбогдлыг харилцан ойлголцох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих нь энэхүү форумын гол зорилго байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна