2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Парламент телевизийн “Аргумент хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцох үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайхтай маргалдан, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудал гарсан.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны 04 дүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна.
Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг иргэн Х.Бат-Ялалтад танилцуулхаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна