Өчигдөр /2024.11.07/ Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Хурлаар төсвийн ажлын хэсгийн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 1,88 хувиар танах санал хэлэлцэгдэж дэмжигдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрээс болоод төсөвт өөрчлөлт орж, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танагдаж байна хэмээн, бухимдлаа илэрхийлсэн юм.
Энэ асуудлаар бид Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос товч тодрууллаа
- Төсвийн байнгын хорооны хурал дээр та нэлээд бухимдангуй байна. Сайд нарын төсвөөс танах болсон учраас бухимдав уу ?
- Ер нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ гээд 300 тэрбум төгрөг төсөвт тусгасан юм. Х.Булгантуяа өөрөө тэтгэвэр 10 хувиар нэмэх санал оруулаад Засгийн газар дээр дэмжигдээд явсан. Одоо харин төсөв хэлэлцэх үеэр нийгмийн даатгалын сангаас тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх буруу юм байна. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэвэр бага нэмэгдэнэ. Тийм учраас хүн болгоны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн санал гаргаад, үүнд нь 130-140 тэрбум төгрөгийн нэмэлт хэрэгцээ шаардлагатай гэдэг юм яриад төсвийн хэлэлцүүлгийг үймүүлээд байна.
"Анхнаасаа 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай байсан бол төсөв боловсруулах үеэр санал оруулах ёстой байсан"
-Ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан нь танай төсөвт өөрчлөлт ороход нөлөөлж байна гэж ойлгож болох уу?
- Тийм. Ингэж болохгүй шүү дээ. Хэрвээ хүн болгоны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх 440 тэрбум төгрөг шаардлагатай байсан бол анхнаасаа энэ төсөв боловсруулахдаа Засгийн газар дээр яриад Сангийн яамандаа саналаа өгөөд их хуралд оруулж болох байсан шүү дээ. Ийм санал оруулаагүй байж гэв гэнэтхэн нэг өглөө босоод л ер нь 10 хувь нэмэх нь буруу юм байна, ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зөв юм байна гээд төсвийг үймүүлж болохгүй. Төсөв гэдэг чинь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа сайд нарын хувьд бол бүтэн жилийн хөдөлмөр нь шүү дээ.
Бид нар төсөв боловсруулна гэж бүтэн жилийнхээ үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт анализ хийгээд ирэх жил ямар бодлого явуулах уу, яавал иргэд үзүүлж байгаа үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох уу, ямар бодлого явуулах уу гэдгээ бодож байж төсвийн төсөл боловсруулж байж Сангийн яаманд саналаа өгч,Улсын их хурал, Засгийн газар дээр үүнийгээ хамгаалж байгаа шүү дээ.
Тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдэг санал өгчхөөд гэв гэнэтхэн төсвийн хэлэлцүүлэг дундуур хүн болгонд 100 мянган төгрөг өгнө гэж, улсын төсвийг задалж болохгүй. Үүнтэй холбоотойгоор 140 тэрбум төгрөг шаардлагатай гээд сайд нарын багцаас гаргаж 1,88 хувийн төсөв танана гэж байна. Манайх чинь эрүүл мэндийн салбар. Яг Эрүүл мэндийн сайдын багц бол бага. 500 орчим тэрбум төгрөг байгаа. Тэрний нэг хувь гэдэг чинь 10 тэрбум төгрөг.
Харин Эрүүл мэндийн даатгалын сан оруулна гэдэг чинь өөрөө хоёр их наяд байхгүй юу. Хоёр их наядаас 40 тэрбум хасагдана. Нийтдээ 50 тэрбумаар танагдана гэсэн үг. Эрүүл мэндийн сайдын багцын 65 хувь нь цалин нийгмийн даатгал байдаг. Тэгээд бууруулчихаар би эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалинг яаж нэмэх юм.
-Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа цалинг нэмэх эх үүсвэргүй болчихлоо?
- Ирэх жил чинь төсвийн байгууллага, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад, суманд ажиллаж байгаа эрүүл мэндийн төрийн албан хаагчдад 40 хувийн нэмэгдэл өгнө. Энэ эх үүсвэр нийтдээ 48 тэрбум төгрөг байхгүй юу. Тэгэхээр миний сайдын багцаас хасагдаж байгаа дүн бараг л 50 тэрбум болчихно. Үндсэндээ орон нутгийн нэмэгдлийн эх үүсвэр байхгүй болчихлоо.
Х.Булгантуяа сайд төсөв хэлэлцэх явц дундуур гэв гэнэтхэн ийм бодлого гаргаад үймүүлээд байна. Төсвийн бодлого гэдэг чинь "ааштай хүүхэн" өглөө л гэнэтхэн үймүүлчихдэг асуудал биш. Ингэж түргэн хуумгай шийдэж болохгүй.
-Энэ асуудлаас болоод эрүүл мэндийн салбарын ажилтны цалин нэмэх асуудал зогсонги байдалд орно гэж ойлгож болох уу?
- Цалин олгох дээр нь орон нутгийн нэмэгдэл олгох эх үүсвэр нь үндсэндээ алга болчхож байгаа юм. Нэг сайдын асуудлаас болоод бусад яамд ингэж доголдож болохгүй шүү дээ. Би ийм байр суурьтай байгаа.
-Та Төсвийн байнгын хорооны гишүүн биш. Саналын эрхгүй учраас эсэргүүцэх боломжгүй. Тэгэхээр асуудал хэрхэх вэ ?
- Ажлын хэсэг дээр ярьсан саналуудаас ухарсан учраас УИХ-ын чуулганаар байр сууриа илэрхийлж ярихаас өөр арга алга. Ингэж бие биенээ хуурч тоглож болохгүй. Төсөв батална гэдэг чинь тоглоом биш, улсын бодлого. Би албан тушаалаа өгөөд ч хамаагүй тэмцэнэ. Ингэж төсвийн бодлого үймүүлж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.73
Чи юу мэддэг гэж ингэж солиорч байгаа юм бэ? Төсөв гэдэг чинь төсөөлөл шэсэн үш. Яаж ч танаж юуч лруулж болно. Дайн болвол тэгэш чинзлр г тийм күйл байхгүй гээд ёууж байх юм байга. Яаж сангийн сайд ер сайд блдчихоогүй юм Өмд гуьал бодохоос өөр юм блдож чхдахгүй гаолпах
Хариулах202.21.107.30
2 said hoyouulaa shatlal gej yuu baidgiig meddeggui bololtoi Sarii Dundalk tsalin 1890000 Tug. baina Uunees ih tetgeveriin nemeh shaardlaga baina uu 1saya hurtle tetgeveriig 100000-Aaron 1-1, 89 saying 50000 -r nemeh tootsoo hiigeed uzeech Gimnaziin huuhdiin bodlogo shuu dee
Хариулах139.5.218.190
Зардлаасаа хасдаг байгаа даа.
Хариулах202.55.188.100
Зайгаа тавь дедушка
Хариулах66.181.186.18
_jЕр нь НД-ын хуулиа мөрдөх үүрэгтэй шүү дээ. Инфляци 10 гаруй хувьтай явж ирсэн тэр хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэх ёстой: Бага тэтгэвэр их болгох нь өөр сангаас шийдэх биз. НДС оролдвол МҮЭ хамгаалан тэмцэх ёстой. Яах гэж бага тэтгэвэр өгсөн юм судал. хариуцлага ярь.
Хариулах66.181.183.33
Чавчааны мөнгө чинь багассан уу?
Хариулах202.9.40.254
Хөдөөний эмгэдийн толгой эргүүлэхээс өөр юм чадахгүй амьтан бас төсвийн бодлого ярих гэнэ.
Хариулах