Д.Амарбаясгалан: МҮХАҮТ-ын мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно

Х.Есү
2023/11/08

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. 

Тэрбээр, "Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн засгийн газраас өргөн барихаар болж байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн худалдаа аж үйлдвэрийн танхимын бүтэц маань бүс нутгийн буюу 21 аймаг Улаанбаатар хотод танхимын салбар байгуулагдаж бизнес эрхлэгчдийг нийтэд нь төлөөлдөг бүтцээр явж ирсэн. 

Танхимыг бүрдүүлж байгаа салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болох тэр зарчим руу шилжиж байна гэсэн үг. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна