Н.Учрал: QR уншуулаад л төрийн, хувийн аль ч байгууллагаар төлбөр тооцоогоо хийнэ

Х.Есү
2023/11/08

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав. 

Н.Учрал: "Засгийн газрын хуралдаанаар их өгөгдлийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Их өгөгдөл гэдэг бол "big data".   Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед датагаа цуглуулах маш чухал болж байна. Big data-г олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгчдэд том түлхэц болно. 

Хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ Big data-д суурилж, шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлдэг учраас шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр ҮСХ, ЦХХХЯ хамтран сан бүрдүүлнэ. 

Цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшил хамтран нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа.  Иргэн камераа гаргаад хувийн хэвшилд ч бай төрийн байгууллагад ч бай QR уншуулаад л төлбөр, тооцоо хийх шийдлийг хийхээр бэлдэж байна. 

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хаана ч энэ хэлбэрээр тооцоо хийх боломжийг бүрдүүлж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна