Монголчууд хэдий болтол хүйтэн гудамжинд дагжин түгжрэх ёстой вэ

Т.Отгонсувд
2023/11/09

Өчигдөр/2023.11.08/ Улаанбаатар хот "ТЭГ" зогсолт хийв. 

Хотын авто замын түгжрэл өчигдөр өдрийн 15.00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилж, иргэд өвлийн хүйтэнд автобусандаа чихэлдэн, машиндаа үүрэглэж, алхах нь алхав. 

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд өнгөрүүлж байна. Монголчуудын түгжрэлд зарцуулсан алдагдсан боломжийн өртөг 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГ. Нийслэлийн автозам 2025 он гэхэд ТЭГ зогсолтод орно. 

Манай улс түгжрэлээ шийдэхийн тулд "Түгжрэл"-ийн сайд гэх албан тушаалыг хүртэл шинээр бий болгож хоёр дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. 

Гэвч өнөөдөр түгжрэл буурахад нэг  алхам ч урагшилсангүй улам уруудсаар. Угтаа ЕБС-ийн сурагчид амарсан долоо хоногт автозамын ачаалал буурч, түгжрэл багасдаг ч  ойрын үед онцгой түгжирч байна гэж хэлж болно.  

 Монголчууд хэдэн үеэрээ ядуурал, доройтлын гачланд нэрвэгдэж, хэдий болтол хүйтэн гудамжинд дагжин түгжрэх ёстой вэ? Түгжрэлийг бууруулах хамгийн наад захын алхам бол нийтийн тээврээ хөгжүүлэх. Гэтэл нийтийн тээврээ хөгжүүлнэ гэж иргэдийн татвараас 400 тэрбумыг авсан ч хуучин ногоон автобус авч иргэдийг басан доромжилж, бухимдлыг төрүүлэв. 

Хот хариуцсан сайд нь ард түмэнд автобусанд яаж суухыг зааж өгнө хэмээн "попорч" байхад автобусны буудал дээр иргэд 2-3 цаг нийтийн тээврээ хүлээж, ирсэн автобусандаа багтах ч үгүй халтиргаатай замаараа алхаж байна. 

Эрх мэдэлтнүүдийн иргэдээ боддоггүй, ашиг хонжоо хайсан луйвруудаас үүдэж татвар төлөгч иргэд нь амьдралын наад захын эрхээ эдэлж чадахгүй хорт утаандаа угаартаж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх алтан цагаа түгжрэлд өнгөрүүлж байна. 

Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ?



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.3
    2023/11/09

    хулгайч шуналт дарга нараас болж бид хөлдөх хүртэлээ автобус хүлээх ёстой юу...Арга хэмжээ авч хуулийн хариуцлага үүрүүлээчээ шудрага ерөнхий сайд ерөнхийлөгч нараа

    Хариулах
    • 66.181.161.99
      Өчигдөр

      Орон нутгийнхан хөдөө рүүгээ нүцгэн тэгээд л түгжрэл арилна даа

  • 66.181.181.23
    2023/11/09

    Манайхан ирэх жилийн сонгуулиар ах нь БНнамд саналаа өгөөд үзнэ гэж бодож байгаа тэр Жагаа товарищ юу хийхийг харвал яасийн

    Хариулах
    • 66.181.161.99
      Өчигдөр

      Мөн тэнэг хүнээ чи

    • 202.9.47.1
      2023/11/09

      Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авчихаад өгөхгүй гээд орилоод байгаа балай өвгөн шдээ. Тийм орк өвгөнд хэн итгэх юм.

    • 43.228.130.188
      2023/11/09

      ЖАГАА ах маань чадахуу хахаха нуйхийг нь авах гээд сохлов болох байхдаа

  • 202.126.88.208
    2023/11/09

    Эцсийн хариуцлагагүй иргэд та бид өөрсдөө хүлээнэ Хэнийг сонгохоо сайтар бодож сонгож байцгаая аа

    Хариулах
    • 66.181.161.99
      Өчигдөр

      Тийм

  • 66.181.183.33
    2023/11/09

    Өөрсөдөө

    Хариулах