Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ

Х.Батсайхан
2023/11/09

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэд Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо шинэ хуульд гэрлэгчдийн хариуцлагыг өндөрсгөж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлсэн агуулгатай болсныг танилцуулсан. 

Чуулганаар хэлэлцэх үед ч гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуулийн агуулгыг дэмжиж байсан юм. Тухайлбал, Н.Учрал "Гэр бүлийн хуулиар гэрлэлтээ цуцлуулбал хүүхдэд 100 мянга орчим төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг. Хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлэв.

Улмаар УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйг санал хураалтаар илэрхийлээд хоёр байнгын хороогоор хэлэлцүүлэх санал гаргав. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулна гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна