ЧУУЛГАН: Монголд эмчлэх боломжгүй өвчнөө гадаадад эмчлүүлсэн иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ

Х.Батсайхан
2023/11/10

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчин байдаг. Эдгээр өвчнөөр өвдөж, гадаадад эмчлүүлсэн иргэдэд зардлынх нь 5 хувийг Эрүүлү мэндийг дэмжих сангаас буцааж олгодог хуультай. 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаад эмчилгээний зардлын нэхэмжлэл ирүүлсний 5 хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлжээ. 

Яг одоо хэлэлцэж байгаа, Төсвийн тухай хуультай холбоотойгоор орч ирсэн Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд  сангийн санхүүжилт 2-3 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум болгож нэмэгдүүлж буй. Буцаан олголтын хувь хэмжээг ч үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд яг хэдэн хувь болгож нэмэгдүүлэх боломжтой нь одоогоор тодорхойгүй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна