Ерөнхий сайдын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн баг хамт олонтой хийж буй өглөөний уулзалт үргэлжилж байна.
Тэрбээр "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.
Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэв.
Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна