Нийслэлийн Ардчилсан намынхан энэ сарын 17-нд намын даргаа сонгоно. Нийслэлийн нам гэдэг бол улс төрийн намын хамгийн том бүтэцтэй, тулах хүч байдаг. Тэр ч утгаараа улс төрийн хүрээнд ихээхэн хүлээлт өндөртэй байна.
Өмнө дурдсанчлан М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан, Ц.Баатархүү нар Нийслэлийн АН-ын даргад горилж байгаа. Горилогчид дундаасаа Д.Бадарсан, Т.Батцогт Нийслэлийн АН-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай байгаа гэнэ. Гэсэн хэдий ч Л.Гантөмөр даргатай АН-ын хувьд шинэчлэгдэж байгаа гэдэг утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ын фракцад нэлээд шахалт үзүүлж байгаа бололтой. Энэ нь намын дарга Л.Гантөмөр Т.Батцогтыг дэмжихгүй байгаа гэсэн үг юм.
Саяхны жишээ бол АН-ын шат шатны намын дарга нарын сунгаа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиар ил тод харагдсан. АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн А.Адъяасүрэн МоАХ-ын гишүүн, Х.Баттулгын хүн гэдэг "лоозон"-гоос болоод ялалт байгуулж чадаагүй гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ асуудал Нийслэлийн ардчилсан нам дээр ч давтагдах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өрсөлдөөн Л.Гантөмөрийн дэмжлэгтэй Д.Бадарсан болон Х.Баттулгын дэмжлэгтэй Т.Батцогт нарын дунд өрнөх аж. Түүнчлэн АН-ын "томчууд" Д.Бадарсанг нийслэлийн намын дарга болгохоор тохирсон гэх мэдээлллийг өгч байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт бол МоАХ-ын гишүүн. Эртнээсээ л Х.Баттулгатай ойр, тэдний хүн хэмээн нэрлэгдэж байсан нэгэн юм. Тиймдээ ч Нийслэлийн намын даргын сонгуулиар дэмжлэг авах магадлал бага байгаа гэнэ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт - "МоАХ"
Т.Батцогт МоАХ-ны гишүүн, Х.Баттулгын хүн. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. БЗД-т засаг барьж байгаа МАН-ын эсрэг ихээхэн улс төрийн тэмцэл хийж, сөрөг хүчний ажлаа хийсэн гэж болно. Түүний хувьд МоАХ-ны гишүүн. Тийм ч учраас МоАХ-ын дарга Х.Баттулга фракцаа төлөөлүүлэн Нийслэлийн намын даргад Т.Батцогтыг сойж байгаа. Ардчилсан намд том нөлөөтэй фракц учраас нийслэлийн намын даргын сонгуульд жин дарах нь ойлгомжтой. Нөгөө талаараа МоАХ-оос өөр дэмжлэг авахгүй байх магадлал өндөр байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан - "Нэг ардчилал"
Сүхбаатар дүүргээс гаралтай. Хэд хэдэн удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2012-2016 оны багт дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Түүний хувьд "Нэг ардчилал"-ын төлөөлөл болж, дэвшиж буй. "Нэг ардчилал"-ын хувьд намын дарга Л.Гантөмөр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй улс төрчид багтдаг фракц юм. Мөн Д.Бадарсан Увс аймгаас гаралтай. Энэ нь Ардчилсан намд томоохон нөлөөтэй хүмүүсээс дэмжлэг авах "түлхүүр" болж байгаа гэхэд болно. Төрсөн нутаг нь Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Дорлигжавтай, төгссөн сургууль нь /Японд төгссөн/ намын дарга Л.Гантөмөртэй нэгтгэж байж мэдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.46
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Хариулах43.228.129.162
Бадарсан ч хог новш шүү дээ
Хариулах