Засгийн газрын хуралдаанаар 31 асуудал хэлэлцэнэ

Х.Есү
2023/11/15

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 31 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Хуралдаанаар: "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай", 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай,

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай,

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,

"И-Монгол академи" УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар, 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна