УИХ-аас Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн гишүүнээр томилуулахаар дэмжсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Энэ удаад мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд дууссан бол дарга асан Д.Одбаяр гишүүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд дууссан. Харин Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.
Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан.
Тэдний оронд Улсын дээд шүүх МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр нарыг чөлөөлж, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Цэцийн гишүүнээр томиллоо.
Үндсэн хуулийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн товч намтрыг танилцуулъя.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор О.Мөнхсайхан:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийнсайхан:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.53
Шинээр томилогдсон залуусдаа ажлын амжилт хүсээд баяр хүргье.
Хариулах