Монгол Улс, БНСУ Газрын ховор элементийн асуудлаар ажиллах хамтарсан бүтэц бий болгохоор тохирсон талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.
Бүтцэд энэ асуудлыг эрхлэх хороо, Монгол Улсад газрын ховор металлыг ашиглахтай холбоотой тусламж, дэмжлэг үзүүлэх төв зэрэг багтах юм байна.
“Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын ховор элементийн нөөцөө ашиглах, үнэ цэнийг нь нэмэгдүүлж эдийн засгаа тэтгэх, БНСУ-д нийлүүлэлтийн сүлжээгээ бататгах боломж олгоно гэж найдаж байна” гэж үйлдвэрлэл, эрчим хүчний бодлогын яамны дэд сайд Ли Хо Хён Улаанбаатарт болсон ёслолын үеэр ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна