Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр ярьж буй хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд энэ талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өгч байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Хүний дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программ ашиглан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүрс бичлэгийг ашиглан хуурамчаар бичлэг үйлдэж, цахим сүлжээнд нийтэлсэн. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул М, А нарыг баривчлан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.162
Олсон нь сайн хэрэг.Ийм төрлийн гэмтнүүд л улс орныг маань сүйтгэнэ шүү.Бүх насаар нь хорь.
Хариулах