Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг. Энэ дагуу зарим байнгын хороонд ротаци явагдаж байна.
Одоогийн байдлаар Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллаж байгаа. Түүний хувьд улиран сонгогдох хүсэлтэй бөгөөд энэ хүсэлд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "саад" болж магадгүй болоод байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Х.Ганхуяг Эдийн засгийн байнгын хорооны даргад горилж байгаа гэнэ. Тус байнгын хороонд ЗГ-ын таван гишүүн байдаг. Тэднийг эс тооцвол Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар эн тэцүү гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр хэнийг нь байнгын хорооны дарга болгохыг Ерөнхий сайд болон ЗГ-ын гишүүд шийдэх юм. Магадгүй, аль ЗГ-тай сайн тохирч, ЗГ-ын бодлого, хуулийн төслүүдийг дэмжих амлалт өгсөн нь дэмжлэг авахыг үгүйсгэхгүй.
Ямартай ч Ц.Цэрэнпунцагт Х.Ганхуяг гэх "саад" гарч ирэв. Ц.Цэрэнпунцаг боловсролын хувьд ЕБ-ын I сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг төгсөж, 2013 онд АНУ-ын Доминиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Харин Х.Ганхуяг Монгол-Оросын хамтарсан III дунд сургууль, МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, АНУ-ын Харвардын их сургууль, БНСУ-ын Үндэсний академи, Канадын Бритиш Колумбийн их сургуулиудыг олон улсын эдийн засаг, уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал чиглэлээр дүүргэжээ.
Далд улс төр хийх, багцлах тал дээрээ Ц.Цэрэнпунцаг нь арай илүү бол боловсрол, эдийн засгийн мэдлэгээрээ Х.Ганхуяг нь илүү байх магадлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.15
Uliastain 1-r surguuli biz deeaGanhuyagiin tugssen surguuliud uul uurhain injener beltgedeg gej uu MUIS Olson Ulsiin hariltsaanii deed surguuli chini neg surguuli biz dee
Хариулах202.9.47.58
Энэ тэнэг бөх Цэрэнпунцаг одоо болно оо. Зайгаа тавьж өг.
Хариулах66.181.191.150
Цэрэнпунцаг даргаа дагана. Ганхуяг иргэдээ эхлэж санах болов уу
Хариулах