Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдсон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж П.Анужинг даргаар улираан сонгосон. Тэгвэл зарим байнгын хорооны дарга нар солигдож магадгүй болсон талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал "Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо"-ны дарга Б.Саранчимэгийг солих тохироо хийгдсэн гэнэ. Тус байнгын хороо 19 гишүүнтэй. Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Б.Саранчимэгийг эс тооцвол бүгд орон нутгаас сонгогдсон гишүүд. Эдэн дундаа "Засаг дарга нарын фракц"-ын гишүүд олон бий.
Тэгвэл Г.Ганболд, Д.Батжаргал, Т.Энхтүвшин гэх мэт гишүүдээс бүрддэг "Засаг дарга нарын фракц" дотроосоо БОХХАА-н байнгын хорооны даргыг томилж, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшинг улираах зорилготой байгаа гэнэ. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад эх сурвалжийн мэдээлснээр Төв аймгаас сонгогдсон Д.Батжаргалыг зүтгүүлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.73
Ajilaa l sn Zuv hiitsgee
Хариулах