Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны төсөвт суусан бүтээн байгуулалтуудыг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Төсвийн шинэтгэлийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулж, улсын төсвөөр санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийг наана нь зураг төсвийг нь бэлтгэдэг болсон. Энэ нь төсөв батлагдсан даруйд бүтээн байгуулалтуудыг шуурхай эхлүүлэх боломж олгосон гэдгийг сайд онцоллоо.
Түүнчлэн, Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн санал гомдлыг үндэслээд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх эрх авчихаад алдаа дутагдал гаргасан 61 ААН-ийг Хар жагсаалтад нэмж бүртгэжээ.
Хар жагсаалтыг Засгийн газар, Сангийн яамны цахим хуудас, Тендерийн цахим хуудсаас үзэж болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.153
Sain hariutsaj Ajiglaj hynalt oir oirhon shalgaj bgarai. Ajil hurdan yvna zhu
Хариулах66.181.179.96
Төр бас хувийн хэвшлээ хөгжих боломжийг олгох ёстой. Төр бизнесийг нь булааж авч дампууруулах, өрсөлдөх бус харин татварын, хууль эрхзүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Чадахгүй байна гээд арай гадаадын компани, тэр тусмаа хятадын компаниудад найр тавих гэж байгаа юм биш биз
Хариулах66.181.184.164
zub zub demjij baina
Хариулах