Ц.Цэрэнпунцагийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар улираан сонгожээ

С.Гандэлгэр
2023/11/23

Өчигдөр/2023.11.23/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 55.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны даргыг улираан сонгох санал гаргаж, санал хураав. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг. 

Улираан сонгохтой холбоотойгоор асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул ЭЗБХ-ны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураахад, гишүүдийн 81.8 хувь нь дэмжжээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.