Эмэгтэй хотын даргатай болох ХҮН намын мөрөөдөл ба Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа

С.Гандэлгэр
2023/11/23

Өнөөдөр /2023.11.23/ Нийслэлийн ХҮН намын даргын сунгаа боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, ийнхүү шинэ даргын сунгаа явуулсан юм.

Тус сунгаанд Хотын хөгжлийн эксперт Э.Золзаяа, барилга, бизнес эрхлэгч Л.Одсүрэн, хотын эдийн засгийн чиглэлээр байр сууриа идэвхитэй илэрхийлдэг эдийн засагч Ц.Лут-Очир нар нэр дэвшиж, Э.Золзаяа олонхийн санал аван ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдлоо.

Улс төрийн гуравдагч том хүчний хувьд ирэх сонгуульд том амбицтай оролцоно. УИХ-д ч, НИТХ-д ч суудалтай нам учраас ирэх сонгуульд барьцаа ахиулж, олон суудал авах, цаашлаад эрх барих томхон төлөвлөгөөтэй байгаа гэхэд болно. Тэр дундаа эмэгтэй нийслэлийн засаг даргатай болох талаар сүүлийн жилүүдэд ХҮН-ынхан дээр дооргүй ярьж байгаа. Үүний эхлэл болгон Э.Золзаяаг Нийслэлийн хүн намын даргаар сонгож байгаа аж. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.252
    2023/11/23

    Emegtei humuusiin oroltsoo olon asuudludad tseg tavina

    Хариулах