МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хорт хавдрын өвчлөл, бууруулах чиглэлээр өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Өвчлөлийн зурагт өөрчлөлт ороогүй. Харин хорт хавдраа эмчлүүлээд таваас дээш жил амьдарсан хүний тоо 32 хувиас 42 хувь болж нэмэгджээ. Энэ нь Монгол Улс хорт хавдрыг эмчилж чаддаг болох тийшээ явж байгааг харуулах үндэслэл гэнэ. Дэлхийн дунджаар энэ үзүүлэлт 60 хувьтай байдаг бөгөөд энэ нь манай улсын цаашдын зорилт болохыг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлалаа. Үүний тулд архи тамхины хэрэглээг багсгах, хоол хүнсний хадгалалт, зөв хэрэглээг эхвшүүлэх нь эрсдлийг 30 хувиар багасгадаг, чухал хүчин зүйл болохыг тэрбээр онцолсон юм.
Дашрамд, ирэх жилийн төсөвт хорт хавдрыг эмчлэх тусгай эмнэлгийн барилгын санхүүжилтийг тусгасан. Ойрын гурван жилд ашиглалтад оруулах гэж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.46
Хорт хавдраас олон хүний амийг аварсан алтан мутартай эмчийн үгэнд итгэхээс өөр яах сан билээ?
Хариулах