Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай парламентийн засаглал, чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий улс төрийн дэглэмийг хэрэгжүүлээд даруй 34 жилийг угтаад байна.
Аливаа улс төрийн дэглэм алдаа, оноо, гажуудлыг даван туулдаг бөгөөд манай улсын ардчиллыг гажуудсан ардчилал “defected democracy” бүхий ангилалд сүүлийн жилүүдэд хамааруулан авч үзэх болсон. Тиймд бидэнд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, сайн засаглал, шударга тогтолцоог бий болгох түүхэн сорилт тулгараад байна.
Нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутан, залуус ардчиллын үнэт зүйл боллох тэгш ёс, шударга ёс, эрх чөлөө бүхий нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжийг нээлттэй ярилцах, санал солилцох, шүүмжлэлт сэтгэлгээ бидэнд үгүйлэгдэж байна.
Тиймд бид Democracy calling илтгэх ур чадварын тэмцээнийг оюутан, залуусын дунд зохион байгуулахаар боллоо.
Илтгэлийн сэдэв: “Өөрсдөө өөрчилье”
“Бидэнд юу саад болов”
Бүртгэл: 2023.11.27-11.30-ний өдрийг дуустал дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://forms.gle/Z1K3sCuR8h4R9FNY9
Техникийн зөвлөгөөн: 2023.12.02 – ний өдөр 13:00 цагаас \Байршлыг бүртгүүлсэн оролцогчдод утсаар мэдэгдэнэ\
Тэмцээн: 2023.12.03 – ны өдрийн 09:00 цагт МУИС-ийн 502 тоотод болно.
Шагналын сан:
Тэргүүн байр: 2 000 000₮
Дэд байр: 1 000 000₮
Гутгаар байр: 500 000₮
Тусгай байр: 100 000₮ \6 хүнийг шалгаруулна\
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80933993 утсаар авна уу.
Эх сурвалж: Ардчилсан нам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна