Гурван удаагийн ял эдэлж байсан эрэгтэй бусдыг зодож, амь насанд нь халджээ

Zuv.mn
2023/12/04

Бусдын амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлжээ. 

Тодруулбал, Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна