УИХ-ын санал хураах төхөөрөмж "эвдэрчээ"

Х.Батсайхан
2023/12/07

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.

Энэ хуулиар маш олон хуульд нэгэн зэрэг өөрчлөлт орж байгаа бөгөөт хууль тус бүр дээр санал хурааж асуудлыг шийдэж байгаа юм. Гэтэл энэ үеэр гишүүдийн саналыг авч, төөлөх төхөөрөмжид доголдол гарсан тул Э.Батшугар, Д.Сарангэрэл, Н.Учрал тэргүүтэй гишүүд “Санал эсрэг гарсан учир санал хураалтыг дахиж явуулж өгнө үү” гэсэн саналыг ээлж дараалан гаргасан юм. Улмаар хэн нэг нь “гар өргөх” санал гаргасан ч УИХ-ын дарга дэмжсэнгүй. 

Гишүүд саналаа хэрхэн гарахыг сайн харж байхгүй бол хууль бус шийдвэр гарах магадлал байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна