Цагаан-Овоо уул орчмын талбайгаас 30 тонн хог хаягдлыг цэвэрлэж, буулгалаа

С.Гандэлгэр
2023/10/26

Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас энэ сарын 25-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд "Тавантолгой"ХК нэгдэж Цагаан-Овоо уул орчмын 1.468 га талбайгаас 30 тонн хог цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон ажилчдадаа болон туслан гүйцэтгэгч Новел Лизинг ХХК, Кэй эйч рентал сервис ХХК, Говь түрүү ХХК болон бусад компанийн нийт ажилчдадаа талархал илэрхийлье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна