Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ.
Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм
.
Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дээрх 16 журмаас өнөөдөр есийнх нь танилцуулгыг хийв. Юуны түрүүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм.
Сангийн хөрөнгө нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасны дагуу авто замын төлбөртэй бүсийн төлбөрөөс бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс төлөх төлбөр, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.
Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 600 автобус оруулж ирж байгаа бөгөөд энэ сардаа багтаж бүгд Улаанбаатарт ирнэ гэлээ.
Мөн эдгээр автобусыг нийслэлийн харьяа олон нийтийн өмчит автобус компани болон хувийн секторуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Тэгэхдээ Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмын дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох юм. Тэрбээр “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг мөнгөжүүлж чадвал дахин дунд оврын болон их багтаамжийн автобус худалдан авах боломж бүрдэнэ. Мөн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгслийн төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Энэхүү асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.117
арай л хюгол харламаар байна. 10 хүний 2 нь картаар 500 төлж байна. 3 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна. бусад нь төлөхгүй, эсвэл элдэв хөнгөлөлт. дээр доргүй бузар хулгай. яаж өөдлөх юм энэ улс.
Хариулах