Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцааны 2022 оны ноогдол ашиг 116,000, 2023 оны ашиг 286,000 төгрөгийг олгоно

Х.Батсайхан
2024/01/31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Засгийн газраас өрнүүлсэн шинэчлэлүүд, авлигын эсрэг тэмцлийг дэмжиж, тууштай хамт байсанд талархаж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Сүүлийн 10 гаруй жилд энэ асуудлаар салангид 6-8 хууль явж ирсэн. Эдгээр хуулиуд нэгдэж байна гэж ойлгож болно. Эдгээр хуулийг нэгтгэхийг зөвшөөрч, зөвшилцөж ажилласан АН, ХҮН, дарга Л.Гантөмөр, Т.Доржханд нарт талархал илэрхийлье.

Парламент дахь намууд зөвшилцсөнөөр бид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Парламентын гишүүдийн тоо нэмэх асуудлыг хийж чадсан. Энэ удаад Баялгийн сангийн тухайй хууль дээр ойлголцолд хүрч чадлаа.

Баялгийн сан нь таван сангаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтыг өсгөх

“Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд байгаа ордуудын 34 хувийг ард түмэнд эзэмшүүлэх асуудал энэ хуулиар зохицуулагдана.     

Засгийн газар өнөөдөр мөн УИХ-ын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хойш төрсөн хүүхдүүдэд “ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

"ЭТТ" ХК-д онц байдал тогтоож, орлого зарлагыг хяналттай болгосноор компани ашигтай ажиллаж, хувьцаа анх удаа амьтай хувьцаа боллоо.

2022 оны ноогдол ашиг 116,000, 2023 оны ашиг 286,000 төгрөг байна. 116,000 төгрөгийг олгох боломж бүрдсэн. 286,000 төгрөгийг аудит хийгдсэний дараа өгөх боломж бүрдэнэ.

Эцэст нь, “Эрдэнэт” УБҮ зэрэг ордуудын 34 хүртэлх хувь иргэдийн эзэмшилд очсоноор хуримтлалын нэгдсэн санд иргэн бүрийн нэр дээр данс нээж хуримтлал үүсгэх боломж бүрдэх юм” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна