Монгол Улсад даатгалын тогтолцоог хөгжүүлэх, шинэчилж, сайжруулах зорилгоор хийх хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж эхэлжээ. Хуулийн төсөл батлагдсанаар даатгалын зах зээлд өрсөлдөгч тоглогчдыг хариуцлагажуулах, үндэсний даатгал, давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдэх юм байна.
Хуулийн төслийг ирэх саруудад боловсруулж, Намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Хуулийн төслийн тухайд, даатгалын компаниудын эрх ашгаас гадна харилцагчдын эрх ашиг, ялангуяа нөхөн төлбөрийн тал дээр илүү ээлтэй байх тал дээр анхаарч бичигдсэн болохыг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.217
Хамгаас чухал нь гэрээ нэртэй байгууллагын эрх ашгийг хамгаалсан нүдэнд үзэгдэхгүй төөрөгдүүлсэн 4 хуудас бичиг байдаг түүнд их учир байдагийг товч тодорхой болгомоор. Төлбөр өгөх болохоор нэг үг гаргаж ирээд л төлбөрөөс зугатаадаг муу ёрийн луйварчид болсон шүү.
Хариулах