Өчигдрөөс Ховд, Баян-Өлгий, Говь, Алтай, Завханы нутаг, Хөвсгөлийн урд талын сумд, Хэнтийн зүүн сумдаар хүчтэй цасан шуурга шуурч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос дээрх чиглэлийн авто замын нөхцөл байдлын мэдээллийг өнөөдрийн 11.30 цагийн байдлаар нэгтгэн гаргасныг хүргэж байна.
Авто замын нөхцөл байдал 2024.02.12-ны ѳдрийн 11:30 минутын байдлаар:
А07 дугаартай Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг Шуурхай ажлын хэсэг гарч ковш-1, пикап-1, инженер-1, замчин-4 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна. /Увс АЗЗА ТӨХК/
А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай, шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. /Жол ХХК/
А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг ШАХ цэвэрлэж байна, Хашаатын хөтөл 116-118км-н хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй ШАХ ажиллаж байна. /Ховд АЗЗА ТӨХК/
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 397-398 дах км-т хүчтэй цасан шуурга шуурч байна. Шуурхай ажлын хэсэг цасыг цэвэрлэж авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/
Улаанбаатар_Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэж дууссан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дах км-м цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байна. /Хэнтий Харгуй ТӨХК/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна