Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлэх эсэх асуудлыг албан ёсны хүсэлт ирсэн тохиолдолд хэлэлцэнэ

Х.Батсайхан
2024/02/16

Ирэх долоо хоногийн даваа гаргаас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө зарим нутгаар, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот орчимд -37 хэмд хүрнэ гэсэн таамгийг цаг уурын байгууллагаас гаргаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимд шилжүүлэх саналыг олон нийтийн сүлжээнд илэрхийлж буй. Тэгвэл энэ энэ асуудлаар албан хүсэлт ирээгүй тул Боловсрол, шинжлэх ухааны яаман албан ёсоор авч үзээгүй байгаа аж. Хүсэлт ирсэн тохиолдолд судалж шийдвэрлэх гэнэ.    

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн ЕБС-ийн үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийх үүргийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан билээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.124
    2024/02/18

    .

    Хариулах
  • 202.21.107.23
    2024/02/16

    Enenees ggui bhd l tsahimd shiljuuleed bsn um chin odoo yag yaahiig n hariidaa!

    Хариулах
    • 103.212.117.139
      2024/02/16

      тхх