ЦЕГ: Өсвөр насны охид нэгнээ зодсон хэргийг шалгаж байна

Т.Отгонсувд
2024/02/20

Өсвөр насны охид бие биенээ зодож буй зураг, бичлэг цахим орчинд гараад буй. 

Уг асуудал урьдчилсан байдлаар хоёрдугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байна.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хаана, хэнтэй явж байгааг анхаарч, сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.34
    2024/02/21

    Эцэг эх нь иймэрхүү хүмүүжилтэй хүний эрх, хүүхэдийн эрх гэж солиорсон өнөө цагийн хар массын нэг нь байхдаа. Ах захаа мэдэхгүй , айж эмээхийг мэдэхгүй толгой хоосон сүгнүүд их болох нь. Эцэг эхүүд хүүхэдээ буруу эрхлүүлж , зөв шаардлага тавьсан хүмүүсээс чичрээд өмөөрдөг тэнэглэлийн гор гарч байна даа эцэг эхийг нь олон зуун мянгаар торгож олсон орлогыг нь хүүхэд хүмүүжүүлэх сан байгуул

    Хариулах
  • 203.98.76.176
    2024/02/20

    Аймшигтай харагдлаа Ий охид ирээдүйд яаж эхнэр ээж болноо Эцэг эхтэй нь болоэ оаидод хариуцлагыг оноох хэрэгтэй Ийм хүүхдүүд л баг сургуулиа гутаах юм Яаж хүүхдээ хүмүүжүүлээд бна даа

    Хариулах