Байшин шатаж, хоёр сартай нярай угаартжээ

Т.Отгонсувд
2024/02/23

Булган аймгийн Булган суманд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 02:27 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

 Тус аймгийн Онцгой байдлын  алба хаагчид очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраажээ. 

Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна