-Малайзын төрийн өмчит компанийн данснаас гарсан 15 сая ам.доллар Монголын улстөрч, тэдний хүүхдийн данс руу оржээ-
Малайз улсад болж буй, Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох, төрийн мөнгийг угаасан, авлига албан тушаалын гэмт хэргийг хэлэлцэх шүүх хурлын үеэр Британийн шинжээч, санхүүгийн мөрдөгч Анжела Баркхаус төрийн өмчит “SRC International BVI”-иас гарсан мөнгө Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, түүний хүү МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, мөн ”монголын улстөрч” гэсэн тодотголтой Дашийн Уранбилэг нарт очсон талаар мэдүүлжээ.
Анжела Баркхаус Дээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Виржинийн аралд бүртгэлтэй “Muraset Limited” компани нь 2011 оны арванхоёрдугаар сард Малайзын төрийн өмчит “SRC International BVI” компаниас 15 сая ам.доллар авсан” гээд уг компанийн талаар болон төрийн өмчит компаниас авсан 15 сая ам.доллар цааш хэрхсэн талаар тодорхой өгүүлсэн байна.
Түүний хэлснээр “Muraset Limited” компани нь 2010 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн Виржинийн аралд бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан хянадаг байжээ.
Малайзын төрийн өмчит компанийн BSI Bank /Швейцарийн банк/ дахь данснаас 2011 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 15.0 сая ам.доллар шилжүүлж авсныхаа 14.9 саяыг нь нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлэн тараасан аж. Анжела Баркхаусын хэлснээр, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшигийн данс руу 40,000 ам.доллар, “Монголын улстөрч” Дашийн Уранбилэг рүү хоёр сая ам.доллар очсон гэнэ.
Мөн 4.5 сая ам.долларыг нь Сү.Батболдын итгэлтэй хүн, “Muraset Limited”-ийг удирдаж байсан Чеонг Чу Ён авсан бол мөн Сү.Батболдын итгэлтэй хүн, Ким Хак Сон 1.4 сая ам.долларыг нь авсан байна. Энэхүү Ким Хак Сон нь Чеонг Чу Ёны эхнэр гэдгийг Анжела Баркхаус тодотгожээ.
4.54 сая, 2.5 сая ам.доллар нь Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Infinite Properties Limited”, “Bophut Investments Limited” гэх хоёр компанийн дансанд орсон бөгөөд дээрх компаниудыг Сү.Батболд өөрийн итгэлтэй хүмүүсээрээ дамжуулан хянадаг гэж Анжела Баркхаус мэдүүлжээ.
Малайзын төрийн сангийн мөнгийг шилжүүлж авсан энэхүү “Muraset Limited” компани нь эх орноосоо зугтан гарсан бизнесмэн Лоу Тэк Жогоор дамжуулан Малайзтай холбогддог болохыг мөн А.Баркхаус мэдүүлэгтээ дурджээ.
“SRC International BVI” компани нь Малайзын төрийн өмчит компани бөгөөд төрийн хөрөнгийг менежмент хийж арвижуулах, хөгжлийг бий болгох үндсэн зорилготой. Гэхдээ Монголын Ерөнхий сайд асны итгэлт хүнээрээ дамжуулж хянадаг гэх “Muraset Limited” компани руу мөнгө шилжүүлсэн ч дараа нь юу хийсэн, Монголд ямар бизнес эхлүүлсэн нь тодорхойгүй байгаа нь Нажиб Разакийн шүүх хурал дээр яригдах үндэслэл болсон байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь Францаас байлдааны хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд орчуулагчаар ажилласан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч гэж хардагддаг гэдгээрээ монголчуудын танил болсон нэгэн бөгөөд одоо болж байгаа Шүүх хурлаар Монголоос гадна АНУ гэх мэт өөр олон улсад мөнгө угаасан байж болзошгүй хэргээ шалгуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
112.72.15.198
сүлжээ дэлгүүрүүдрүүн гүйж хамаг цалингаа шавхан өгч санаан амардаг нөхөдүүд бдаг
Хариулах202.21.108.70
ene hudlaa l bhdaa gej bodoj bn , harin ue ueiin tomchuud GOK.s bayjmaliin gereegees shireen dooguuraa husdag bol bdg , odoo ch bgaa ene bol unen , janhuu gedeg hun ih ajil hiij bgaa ym bn , uuruu ch bas ene zergiin ajil yvdaltai l hun shig bsndaa , daanch tuuniig yaj ch chadahgui n oilgomjtoi Zandan , Oyuk 2 bol tuund melhii l bolno .
Хариулах139.5.218.76
Жонхуу ажиллагаа
Хариулах103.212.118.80
их хуралд суугаад байх юм уу. нөгөө босоо ганбаатар тэмцээд байсан яасан бэ. монголын төр энэ талаар одоо дугарах болов уу. нүдэн балай чих нь дүлий байгаад дахин их хуралд дэвшүүлэх үү. хүү баттүшиг түүний эхнэр хэн ч билээ их хуралд дэвшивэл маш тохиромжтой гэсэн яриа явж байна лээ. хэдэн тэрбумаар угаасан доллартай юм чинь дэвших байх л даа.
Хариулах112.72.10.198
Батболд гэдэг хүн ч хэцүү хүн юм аа. Маш олон баримт илэрлээ. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ юу хийж суугаад байдаг юм бол доо.
Хариулах59.153.114.9
Яасан ч шалгаж бхрагдуулдаггүй төр вэ
83.20.226.239
Суганых нь үс шдээ
202.179.15.71
цэмцгэр хулгайч вэ? энэ батболд. ичиж үхмээр юмаа. ийм амьтан яаж их хуралд суугаад байдаг байнаа. бид ч аугуу тэвчээртэй хүмүүс юмаа
Хариулах83.20.226.239
Мулгуу гээч
103.212.118.80
тив дамнасан аймаар юм хийдэг улсууд юм.монголын шүүх жулдах юм байнадаа
Хариулах66.181.190.93
Уранбилэг гэж хэн бэ загвар өмсөгч мөнү
Хариулах43.242.243.204
Оюка наад сүүмгэр чоноо явуулаачээ
Хариулах192.82.64.21
сү ийн бүх хөрөнгийг нь хураа
Хариулах